Х.Баттулгын томилуулсан Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Т.Туулхүү нарын оронд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар яригдаж байна

Х.Баттулгын томилуулсан Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Т.Туулхүү нарын оронд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар яригдаж байна

Үндсэн хуулийн цэц гишүүд хамгийн их улс төрждөг, улс төрчид болон МАН-ын таашаалд нийцүүлж “Үндсэн хууль”-д хяналт тавьж ажилладаг болсон гэж зарим иргэд шүүмжлэх болсон.

-ҮХЦ-ИЙН ГИШҮҮД УЛС ТӨРЧДИЙН ТААШААЛД НИЙЦҮҮЛЖ ШИЙДВЭР ГАРГАДАГ УУ-

Тухайлбал, Үндсэн хуулийн 30.2 -д "Ерөнхийлөгчөөр… Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан тул “Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй” хэмээн Цэцийн гишүүд дунд суудлын хурлаараа хоёр хуваагдаж нэлээдгүй зөрчил үүсгэж байв. Мөн Ш.Адьшаа, Н.Ганибал нар саяхан “Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно” гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж тус агуулгаар хандсан байдаг.

Үүнийг зарим судлаачид Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр дүгнэлт гаргуулаад Засгийн газраа “давхар дээл”-тэй гишүүдээр бүрдүүлнэ гэдэг нь МАН-ын өөрсдийнхөө байр, суурь” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Энэ бүхнээс харвал, Үндсэн хуулийн гишүүд улс төрчид, эрх баригчдийн таашаал, хүсэл сонирхолд нийцүүлж шийдвэр гаргадаг байж болзошгүй байгаа юм.

ҮХЦ-ийн зарим гишүүд

-БНСУ-ЫН ИРГЭНД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭХ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ҮХЦ-ИЙН ГИШҮҮН Д.ОДБАЯР ЭЛЧИН САЙД БОЛОХ УУ-

Үндсэн хуулийн цэц нь нийт есөн гишүүнтэй бөгөөд тэдний гурвыг УИХ-ын дарга, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай томилдог.

Харин Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Ц.Нанзаддорж, Т.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож, томилуулсан байдаг.

Иймд тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс нь түдгэлзүүлж, тэдний оронд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг томилох талаар төрийн эрх барьж МАН дотор яригдаж эхэлжээ. Мөн БНСУ-ын иргэнд бэлгийн дарамж үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдож, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэр хүндийг унагаж явсан ч, одоо ч цэцийн гишүүний албан тушаалыг хашиж буй Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа аж. Иймд түүнийг элчин сайдаар томилж магадгүй гэх яриа ч МАН дотор гарчээ. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2016 онд томилсон байдаг.

САНАЛ АСУУЛГА: 

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох нь зөв үү?

Нийт: 2 саналтай