ВИДЕО: Э.Батшугар "гишүүний өрөө"-нд зочиллоо

ВИДЕО: Э.Батшугар "гишүүний өрөө"-нд зочиллоо

www.isee.mn мэдээллийн сайтаас "Гишүүний өрөөнд" цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Манай нэвтрүүлгийн эхний дугаарт Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн парламентад сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Э.Батшугар оролцож Төрийн ордон дахь өрөөгөө танилцууллаа. Тэрбээр энэ парламентын хамгийн залуу гишүүн юм.

Бид "Гишүүний өрөөнд" нэвтрүүлгээрээ зөвхөн өрөөг нь танилцуулаад өнгөрөх бус тухайн гишүүний ажиллах арга барил, сонирхол, үзэл бодол, үнэт зүйл гээд маш олон ойлголтыг хуваалцах болно. 

Ерөөс УИХ-ын гишүүдийг “тоймгүй тансаг” өрөөнд ажилладаг гэх ойлголт  иргэдийн дунд байдаг. Харин тэд бодит байдал дээр ямар өрөөнд сууж, төрийн үйл хэргийг явуулдгийг манай нэвтрүүлгээс үзэж сонирхоорой. "Гишүүний өрөөнд" нэвтрүүлэг бол хүнд сэдэв ярьж нийгмийн стрессийг нэмэх бус УИХ-ын гишүүний ажлын ард ямар үйл явдал болдгийг танилцуулна. 

НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ: 

ФОТО:

УИХ-ын гишүүн Э.Батшугар

УИХ-ын гишүүн Э.Батшугар

УИХ-ын гишүүн Э.Батшугар




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө