Б.Батцэцэг сайд “элчин Н.Эрдэнэтуяа, консул Ц.Өнөрзаяа нарыг татна” гэсэн ч тэд ажлаа хийсээр НЭГ САР болжээ

Б.Батцэцэг сайд “элчин Н.Эрдэнэтуяа, консул Ц.Өнөрзаяа нарыг татна” гэсэн ч тэд ажлаа хийсээр НЭГ САР болжээ

БНСУ-д 13 настай Монгол охин бусдын хүчирхийлэлд өртөж дөрвөн солонгос охинд зургаан цаг гаруй хугацаанд зодуулсан хэрэг гарсан. Харин Монгол охины эрх зөрчигдсөн энэхүү асуудалд манай улсаас БНСУ-д суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяа болон тус улсын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа нар хангалтгүй ажилласан гэх шүүмжлэлд өрнөсөн.

Иймд үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгчарванхоёрдугаар сарын 10 /2021.12.10/-ны өдөр элчин сайд Н.Эрдэнэтуяа болон консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон, эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэж мэдэгдсэн.

Тодруулбал, Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах бүрэн эрх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байгаа бол, Консулуудыг томилох, эргүүлэн татах эрх Гадаад харилцааны яаманд байдаг юм.

Тэгвэл хүний газарт Монгол хүний эрх зөрчигдөж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариуцлага алдсан байж болзошгүй албан тушаалтнуудаа эргүүлэн татна гэж мэдэгдээд өнөөдөр /2022.01.10/ яг нэг сарын болж байна. Гэтэл Н.Эрдэнэтуяа болон Ц.Өнөрзаяа нарт одоог хариуцлага тооцоогүй, тэд БНСУ-д сууршин, төрийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ.