Бээжингийн өвлийн олимпод улсаа төлөөлж оролцох тамирчдын эцсийн чансаа энэ долоо хоногт гарна

Бээжингийн өвлийн олимпод улсаа төлөөлж оролцох тамирчдын эцсийн чансаа энэ долоо хоногт гарна

Ирэх хоёрдугаар сарын 04-20-ны хооронд /2022.02.04-20/ 24 дэх удаагийн Өвлийн олимпын наадам БНХАУ-ын Бээжин хотод зохиогдоно.

Энэ удаагийн наадмын хувьд 80 улсын 3000 гаруй баг тамирчид 15 төрлөөр зохиогдох 109 удаагийн тэмцээнд оролцох бөгөөд Бээжин хот өвлийн болон зуны аль аль наадмыг зохион байгуулсан анхны хот болж байгаагаараа онцлог юм. Харин манай улсын хувьд энэ долоо хоногт тамирчдын эцсийн чансаа гарсны дараа хэдэн тамирчинтай өвлийн олимпд оролцох нь тодорхой болох юм.