"Богд Зонхов" бурхны цогцолборыг сүсэгтэн олны хандиваар барьж дуусгах үүргийг өгчээ

"Богд Зонхов" бурхны цогцолборыг сүсэгтэн олны хандиваар барьж дуусгах үүргийг өгчээ

“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч энэ нь олны эсэргүүцэлтэй тулгарснаар төсөл царцаж нийт хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахаар болоод буй. Уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч болох Соёлын сайд Ч.Номин “Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас “Богд Зонхов” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй” хэмээн мэдэгдэж Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ чиглэлийг барьж ажиллахыг даалгасан юм.

Тэгвэл уг төслийг царцаасан ч сүсэгтэн олны хандиваар барилгыг барьж дуусгана гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр, “Богд Зонхов” бурхны цогцолборыг хандиваар барих үүргийг өгсөн гэсэн юм.

Анх уг төслийн төсөвт өртгийг 5.5 тэрбумаар баталсан байдаг. Гэвц хэлэлцүүлгийн явцад төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум болгосон юм. Ташрамд дурдахад,  тус төслийн төсвийг анх УИХ-ын дарга Г.Занданшатар, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар санаачлан УИХ-д оруулсан гэх мэдээлэл бий.