ЭХ СУРВАЛЖ: Омикроны дэгдэлтээс сэргийлж хөл, хориог чангатгана

ЭХ СУРВАЛЖ: Омикроны дэгдэлтээс сэргийлж хөл, хориог чангатгана

Өнгөрсөн баасан гарагт /2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ. 

Удахгүй сар шинийн баяр болж иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ үеэр омикроны халдварын тархалт эрчимжих магадлалтай. Тиймээс мэргэжлийн байгууллагууд эрсдлийг тооцон Гамшгаас хамгаалсан өндөржүүлсэн байдлын зэргийг нэмэгдүүлж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. Одоогоор манайх "Улбар шар" түвшинд байгаа. Хүн амын 50 хувь нь вакцинд хамрагдвал "Шар түвшин" рүү шилжүүлнэ гэж Улсын онцгой комиссоос өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байсан. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, "иргэдийн хөл, хөдөлгөөнд хяналт тавьж олноор үйлчлүүлдэг газрын ажиллах цагийн хуваарь, үзвэр үйлчилгээ баяр цэнгээний үйл ажиллагааг хязгаарлаж магадгүй" байгаа аж. 

Омикрон хувилбар нь хурдацтай тархдаг ч шинж тэмдэг хөнгөн гэж эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. Шинж тэмдэгийн тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Гэхдээ иргэд олноор өвдвөл эмнэлэг ачааллаа дийлэхгүй байх зэрэг эрсдэлтэй байгаа юм.