АН-ЫН БҮЛЭГ: Эрх баригчид ҮХЦ-ээр Үндсэн хуулийг самруулах гэж байна

АН-ЫН БҮЛЭГ: Эрх баригчид ҮХЦ-ээр Үндсэн хуулийг самруулах гэж байна

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Д.Ганбат даргатай Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2022.01.10/ хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. 

НЭГДҮГЭЭРТ, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, 

ХОЁРДУГААР, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өгнө гэж тус бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ "Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна. Тиймээс Засгийн газар, УИХ идэвхтэй ажиллаж ард иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг сайн өгөх хэрэгтэй. 0-5, 5-11 насны хүүхдүүдээ вакцинд яаралтай хамруулах шаардлагатай. Засгийн газар анхаарна уу. Мөн иргэдийн жагсаал цуглаан хийх, үг хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудалтай холбоотойгоор "Жагсаал цуглааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийх гэхэд ирц хүрээгүй. Иргэдийн оролцоог хангаагүй. Хууль зүйн байнгын хороон дээр халтуурдсан" гэлээ. 

Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Дээд шүүх улстөрчдийн гар хөл болжээ. АН-ын бүлэг Монгол Улсад тулгамдаад байгаа чухал асуудлыг хөндөж, сайжруулан, сөрөг хүчнийхээ байр сууринаас ажиллах ёстой. Хэн дуртай нь бүлэг байгуулаад даргаа сонгодог юм бол МАН-ын 65 ч найм, наймаараа нийлээд бүлэг байгуулж болно байх. Хуулийг хэн дуртай нь өөрт ашигтайгаар тайлбарладгаа больцгооё, Монголд хууль нэг зарчмаар л явах ёстой. Цаашлаад цэцээр Үндсэн хуулийг самруулах ажлыг эрх баригчид хийж байна. Энд нь зарим нэг улс төрчид гар хөл болж байна. Ийм зарчимгүй байж болохгүй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиа сахих, дээдлэх үүрэг хүлээсэн. Хоёр жил болохгүй Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй. Ерөнхий сайд нь улс төрийн зорилгоор өөрчилж байна. Үндсэн хуулийн цэц ч хуулийн дагуу ажиллах ёстой.

Мөн эрх баригчид төрийн бус байгууллагын хуулийг устгах гэж байна. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төр оролцож болохгүй. Ардчилсан намын бүлэг энэ хуулийг хамгаалж, ажил хэрэгч байдлаар хандана. Төрийн бус байгууллагын бүх ажлыг төр хянадаг байж болохгүй” гэсэн юм.

-Намын зарим гишүүн бүлгийн хуралд оролцохгүй мэдээлэл хийлээ. Үүнд та юуг хэлэх вэ?

-Шинээр ёс зүйн дүрэм үйлчилж эхэлсэн. Энэ дүрмээрээ гишүүд хуралдаа суух үүрэгтэй. АН-ын бүлэг найман гишүүнтэй байх ёстой. Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр бүлгийн хуралд суусан. Хоёр гурван гишүүн “тэнд “зогсч байгаа харагдана лээ. Ордон дотор яваад байгаа хэрнээ хуралдаа суухгүй байна. Энэ бол танил технологи шүү дээ. Зарим нөхөд нам бүлэг рүү дураараа орж ирдэг. Өмнө 2016-2020 онд АН-ыг бүлэггүй болгож байсан. Хэн нэгнийг буруутгахаас өмнө захиалгатай нүддэг, хуулийн байгууллагыг дарамталж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг танил технологи яваад байна.

Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарт АН-ын бүлэг түй ч хамаа байхгүй. Бусдын нэрийг бариад үйл ажиллагаа явуулж байгаад харамсч байна. Энэ асуудлыг ёс зүйн хороонд тавина. АН хуультай, дүрэмтэй нам.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: