УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, гацаахгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардлаа

УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, гацаахгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардлаа

Ардчилсан намын О.Цогтгэрэл даргатай төлөөлөл мэдээлэл хийж, АН-ын бүлэг цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатараас хариу хүлээж байгаагаа мэдэгдлээ.

Д.Ганбатыг Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулсан ч ажлаа өгөхгүй, ганцаараа хуралдаж бүлгийн гишүүдээс өөр байр, суурь илэрхийлж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар цэг тавих ёстой гэв. 

Улмаар УИХ-ын даргад өргөн барьсан албан бичигт нь хариу өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг оролцуулахгүйгээр АН-ын бүлгийн 11 гишүүн бий. Тэдний долоо нь дээрх бичигт гарын үсэг зураад буй аж.

Ж.СОЛОНГО

ҮЗЭХ: