Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-нд хуралдаж "Дэлхийн шившиг" болох шийдвэр гаргаж мэдэх юм байна

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-нд хуралдаж "Дэлхийн шившиг" болох шийдвэр гаргаж мэдэх юм байна

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /2022.01.10/ "давхар дээл"-ийн асуудлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн хуралдааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Миний авсан мэдээллээр ҮХЦ энэ сарын 14-нд хуралдах гэж байгаа юм байна. ҮЦХ-ийн нэмэлт өөрчлөлт ҮЦХ-г зөрчсөн буюу дэлхийн түүхэнд шившиг болохоор шийдвэр гаргаж мэдэх юм байна.  

Хоёр жил болоод ҮХ-аа гар дүрээд байвал Монгол Улс цаашдаа яах вэ. Ерөнхий сайд улс төрийн зорилгоор ийм зүйл байж болохгүй. ҮХЦ зарчмаа барьж, амин сүнсээ манах ёстой" гэсэн юм. Үндсэн хуулийн цэцээс уг асуудлаар маргаан үүсгэж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын хүсэлтээр хойшлуулсан байдаг. 

Ташрамд дурдахад, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэж УИх-ын нэр бүхий гишүүд үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан нь энэ юм.