ВИДЕО: “Шахмал түлш хямдхан тул агаарын бохирдол үүсгэж байгаа” эсэхийг Д.Ихбаяртай хамт явж шалга гэж шаардав

ВИДЕО: “Шахмал түлш хямдхан тул агаарын бохирдол үүсгэж байгаа” эсэхийг Д.Ихбаяртай хамт явж шалга гэж шаардав

Нийслэлийн хэмжээнд утаа болон агаарын бохирдлын түвшин өмнөх жилээс 25-40 хувиар өссөн талаар албаныхан мэдэгдсэн. Утаа ихэссэн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Ихбаяр байр, сууриа илэрхийлэхдээ “Сайжруулсан шахмал түлш хямд байгаа учраас иргэд ихээр авч, түлж байгаа нь агаар бохирдуулж байна” гэж мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргээд байна.

Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Энхбат “Шахмал түлш хямдхан болохоор ихээр гал түлж агаарын бохирдол үүсгэж байгаа хоёулаа /Д.Ихбаяр/ очиж, гэр хорооллоор явж шалга” гэж шаарджээ.