ТОДРУУЛГА: Коронавирусийн халдвараар дахин өвдсөн иргэдэд эмийн багц ОЛГОХГҮЙ

ТОДРУУЛГА: Коронавирусийн халдвараар дахин өвдсөн иргэдэд эмийн багц ОЛГОХГҮЙ

Коронавирусийн халдвар авч өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлэгдэж буй иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багцыг өгч байсан. Тэгвэл хоёр дахь удаагаа халдвар авсан иргэдэд тус эмийн багцыг олгохгүй болсон байна. 

Энэ талаар СХД-ийн I хорооны ТОНЭ өрхийн эмнэлгийн эмч н.Элбэгзаяагаас тодруулахад "Коронавирусийн халдвараар давтан өвдсөн иргэдэд эмийн багц олгохгүй. Шинээр өвдсөн иргэдэд л олгох боломжтой болсон. Эмийн нөөц дуусч, захиалга өгч байгаа" гэлээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас баталж "Одоогоор ихэнх өрхийн эмнэлгүүд шинээр халдвар авсан иргэдэд л эмчилгээний багцыг олгож байгаа. Энэ талаар ЭМЯ-наас тодорхой шийдвэр удахгүй гарах байх” гэж хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө