Баян-Өлгийн МАН-ын гишүүд төв намдаа гомдол явуулж Д.Бауыржаныг огцруулахыг хүсчээ

Баян-Өлгийн МАН-ын гишүүд төв намдаа гомдол явуулж Д.Бауыржаныг огцруулахыг хүсчээ

Баян-Өлгий аймгийн МАН-ын гишүүд төв намынхаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт гомдол хүргүүлсэн байна. 

Гомдолд, "Баян-Өлгийн аймгийн МАН-ын бүгд хурал 2022 оны хоёрдугаар сарын 11-ээс өмнө хийхээр намын тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарсан болно. Тус шийдвэрийн дагуу бүх сум болон хорооноос тухайн хуралд оролцогч гишүүдийг сонгох хуралдааныг зарласан боловч одоогийн намын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан өөртөө давуу байдал үүсгэж сум хоорондын намын гишүүдийн хурал хийлгэхгүйгээр намын тэргүүлэгчдээр хурал хийсэн дүр эсгэн өөрт нь санал өгөх хүмүүсийн нэрийг бичиж ирүүлэх үүрэг даалгаврыг сумын намын дарга болон хорооны намын үүргийн дарга нарт өгсөн байна. Иймээс МАН-ынорон нутгийн бүгд хурлын төлөөлөгчөөр сонгогдох дотоод ардчилалыг үгүй хийж хуйвалдааны зарчмаар төлөөлөгч сонгож байгааг нь намын жирийн гишүүд бид маш их эсэргүүцэж байна" гэжээ. 

Мөн тус бичигт аймгийн Засаг дарга, МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржаныг архи уудаг, гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан, аймгийн намыг ах дүүгээрээ дүүргэсэн гэж бичжээ.