Д.Ганбат: Өлсгөлөнгийн цаад захиалагч нь буулгахгүй гээд байсан юм /LIVE/

Д.Ганбат: Өлсгөлөнгийн цаад захиалагч нь буулгахгүй гээд байсан юм /LIVE/

Өнөөдөр /2022.01.11/ болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар АН-ын маргаантай зарим асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнгөрөгч хавар болж өнгөрсөн УИХ-ын зарим гишүүдийн зарласан улс төрийн өлсгөлөнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, тус өлсгөлөнг “Цаад захиалагч нь буулгахгүй гээд байсан. Нарийн царигаар танк орж ирдэг юм байна гэдэгт бид бүгд итгэж ирсэн. Харин өнөөдөр Казахстаны жишээг харвал онгоцоор танк орж ирдэг юм байна. “Нохой зассан хүндээ янаг” гэж Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар унагасан хүндээ яваад байна” гэсэн утгатай үгийг хэлсэн юм. Тэрээр энэ үгээрээ, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар ярив бололтой. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө