Ерөнхий сайд гадаад улсаас ирж буй иргэдийг гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах чиглэлийг УОК-т өгчээ

Ерөнхий сайд гадаад улсаас ирж буй иргэдийг гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах чиглэлийг УОК-т өгчээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-т гурван үүрэг далгаврыг өгчээ. Үүнд: 

  • Нэгдүгээрт, вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг идэвхжүүлэх, 
  • Хоёрдугаарт, гадаад улсаас ирж буй иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах, 
  • Гуравдугаарт, гадаадаас ирж буй иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдуулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг, чиглэлийг УОК-т өгчээ.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлтэй холбоотой хэрэгжүүлэх ажлуудыг УОК өнөөдөртөө багтаан мэдээлэх аж.