Ж.Батзандан Австралид элчин зөвлөхөөр томилогдсоноо “цөллөг” гэв үү

Ж.Батзандан Австралид элчин зөвлөхөөр томилогдсоноо “цөллөг” гэв үү

АН-аас гарч ШИНЭ нам байгуулж, тус намаасаа сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж буй.

Харин тэрээр сүүлийн үед Монголд буцаж ирэх болсон талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой болоод ч тэрүү тэрээр сошиал хаягтаа сүүлийн өдрүүдэд нэлээдгүй идэвхитэй болоод байна.

Ж.Батзандан өөрийн твиттер хуудастаа, “Улс төр бол ялалт, ялагдалын түүх. Сайн улс төрч ялагдсан үедээ л хүчирхэг болж ирдэг. Сайн Улс төрчийг нэг бол цөллөгт, нэг бол шоронд явуулдаг түүхтэй” хэмээжээ. Түүний энэхүү мэдэгдлийг зарим иргэн, “Австрали  бол цөллөг гэв үү” хэмээн байр сууриа илэрхийлжээ.