Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болно. Мөн 12:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулах аж.

 

 

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө