ВИДЕО: Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө

ВИДЕО: Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцлоо. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид цахимаар оролцов. 

Энэ үеэр Үндсэн хуулийн эхийн албан ёсны хуулбарыг Үндэсний музейд "Үндсэн хууль 30 жил" үзэсгэлэнд дэлгэн сонирхуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэсэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд залж, УИХ-ын дарга, гишүүд хүндэтгэл илэрхийллээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: