УИХ-ын гишүүн, сайд асан Л.Цогийг гавьяат хуульч цолоор шагнав

УИХ-ын гишүүн, сайд асан Л.Цогийг гавьяат хуульч цолоор шагнав

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон мадель гардуулж байна. 

Энэ өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, сайд асан Л.Цогийг гавьяат хуульч цолоор шагнууллаа. 

Парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд оруулсан хувь нэмэр, үндэсний өв соёл, түүх, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан түгээх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.