УИХ-ын гишүүн Д.Ганбат 461 дүгээр ангид хоригдож буй Э.Бат-Үүлийг эргэж, гурван цаг уулзжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат 461 дүгээр ангид хоригдож буй Э.Бат-Үүлийг эргэж, гурван цаг уулзжээ

Өнөөдөр /2022.01.13/ Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 30 жилийн ой тохиож байна.Энэ хүрээнд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардуулсан.

Тэгвэл УИХ дахь АН-ын зарим гишүүн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид очиж Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг эргэсэн байна. Учир нь түүнд анхан шатны шүүхээс биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан билээ. Харин Э.Бат-Үүлийг эргэсэн талаарх УИХ дахь АН-ын бүлгийн мэдээлэлд, “… УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, баатар Э.Бат-Үүл нарын уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тэд ардчилсан xувьсгалын ололтыг бэxжүүлэx, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын тогтолцоог улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид xийж xэрэгжүүлэx ажлуудын талаар өргөн xүрээнд санал солилцлоо. Урьдчилан xоригдож байгаа Улсын баатар Э.Бат-Үүлийн биеийн байдал сайн байна” гэжээ.