МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд МУГЖ Н.Ононг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд МУГЖ Н.Ононг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилох тогтоолыг хэлэлцэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн соёл урлагийн салбарт олон жил ажилласан, нийгмийг соён гэгээрүүлэхэд манлайлан ажилладаг хүмүүс нэр дэвшиж байгаа тул дэмжиж буйгээ илэрхийллээ. Мөн тэрбээр, цаашид хараат бус томилгоо хийх шаардлагатай байгааг онцлоод МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар томилдог нь буруу гэсэн юм. УИХ-аар баталсан хуулиар ХЭҮК-оос эхлээд зарим байгууллагын томилгоог сонгон шалгаруулалтаар томилдог болсон жишиг рүү орох ётой гэсэн байр суурь илэрхийллээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэнэ. Энэ хууль хэрэгжсэнээр УИХ-ын бүх томилгоонд Томилгооны сонсгол хийдэг болно” гэв.