Н.Энхболд: Цэцийн хуралдаан хойшилсон асуудлаар Ц.Нямдоржоосоо асуу

Н.Энхболд: Цэцийн хуралдаан хойшилсон асуудлаар Ц.Нямдоржоосоо асуу

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох “давхар дээл”-ийн асуудлаар Цэцэд хандсан бөгөөд маргаан үүсгэж өнгөрсөн сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 

Тэгвэл ямар шалтгаанаар дунд суудлын хуралдааныг хойшлуулсан талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүйгээс тодруулахад "Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцох байсан ч халдварын нэгдүгээр хавьтал болсон учраас оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан ч хүндэтгэх шалтгаан гарсан учир харгалзан үзсэн. Дараагийн хуралдааны тов тодорхой болоогүй байна" гэсэн. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын баталсан хуулиа хамгаалж, Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг нотлох үүрэгтэйгээр хуралдаанд оролцдог юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос тодруулахад, "Надад ямар ч мэдээлэл алга. Хойшлох асуудлыг Цэц шийднэ, би шийдэхгүй. Цэц тов зарлавал би очоод УИХ-ын байр, сууриа, хуулиа хамгаална. Хурал дээрээ ярих юм аа ярина. Үүнийгээ одоо тайлбарлаад байх шаардлагагүй. Бусад орнуудад ямар байдлаар энэ асуудлыг хэлэлцэж байсан талаар судалсан. Улс орнууд янз бүр л байдаг юм байна. Үндсэн хуульд орсон Үндсэн хуулийн бус асуудлыг Цэц дээр дээр хэлэлцдэг. Чухам яаж шийдэхийг Цэц л мэдэх байх. Бусад асуудлыш Ц.Нямдоржоосоо асуу" гэлээ. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө