Н.Онон: Ний, нуугүй хэлэхэд би МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаас татгалзаж байсан

Н.Онон: Ний, нуугүй хэлэхэд би МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаас татгалзаж байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаанаар МУГЖ Н.Ононг Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилсон. 

Энэ үеэр МУГЖ Н.Ононгоос байр, суурийг сонслоо. Тэрбээр "Олон нийтийн ТББ-аас санал тавьсан. Ний, нуугүй хэлэхэд, эхэндээ би татгалзаж байсан. 20, 30 жил урлагт зүтгэж яваагийнх телевизтэй шууд бус утгаараа холбоотой. Контент үйлдвэрлэл талаасаа. Энэ утгаараа шинэ контент хийх, шинэлэг, сонирхол татахуйц болгох чиглэлд ажиллана. 

МҮОНРТ-д талцал, хуваагдал байдаг талаар өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр л мэдлээ. Албан ёсоор Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдоогүй байж уран бүтээлчидтэй уулзах нь ёс зүйн хувьд тохиромжгүй. Одоо албан ёсоор сонгогдсон учир уулзана. Ер нь ойлголцоно гэж бодож байгаа. 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Том байгууллагын Үндэсний зөвлөлд ажиллах учраас хуулийг сайн харах шаардлагатай болж байна. Татвар төлөгчдийн, олон нийтийн мөнгөөр санхүүждэг телевиз хуулийн дагуу олон нийтэд зориулсан контент гаргах ёстой" гэлээ.