Н.Уртнасан, С.Тавинбэх нар Улаанбаатарын утааг нисдэг тэрэг хөлөглөж,тандах ажлаа зогсоожээ

2022-01-15 17:33

Н.Уртнасан, С.Тавинбэх нар Улаанбаатарын утааг нисдэг тэрэг хөлөглөж,тандах ажлаа зогсоожээ

Засгийн газрын хурлаар “Шахмал түлш”-ний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нар Улаанбаатар хотын агаарын нөхцөл байдлыг агаараас тандахаар төлөвлөөд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин энэхүү арга хэмжээ нь ямар ч үр дүнгүй хэмээн иргэд шүүмжилж байсан юм. Тэгвэл Н.Уртнасан, С.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс нисдэг тэрэг хөлөглөж, Улаанбаатарын агаарын чанарыг агаараас тандах байсан ажлаа зогсоож, маргааш /2022.01.16/ автомашинтай явж бохирдлын нөхцөл байдалтай танилцахаар болжээ.

2022-01-15 11:38

Улаанбаатарын утааг нисдэг тэргээр ажиглаж, хар цэгийг заах Ц.Уртнасан, С.Тавинбэх нарын шалгалт маргааш болж хойшилжээ

Өнгөрөгч Лхагва гараг /2022.01.12/-т болсон Засгийн газрын хурлаар “Шахмал түлш”-ний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг БОАЖЯ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон гэх албаны мэдээлэл гарсан.

Иймд БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нар Улаанбаатар хотын гэр хорооллын зарим газрууд болон Тавантолгой түлш ХХК-нд ажилласан.

Харин энэ үеэрээ БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, “Улаанбаатар хотын утааны голомт болоод байгаа газруудад бид дрон нисгэж, тухайн утааг үүсгээд байгаа айлууд шахмал түлш хэрэглэж байна уу эсвэл түүхий нүүрс зэрэг өөр зүйл хэрэглэсэн байн уу гэсэн цуврал шалгалтуудыг хийж учир шалтгааныг зөв олно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл маргааш өглөө 07:30 цагт БОАЖ-ын сайд Ц.Уртнасан, Эрчим хүчний сайд С.Тавинбэх нарын албаны хүмүүс Буянт-Ухаагаас нисдэг тэрэг хөлөглөн Улаанбаатар хотын агаарын нөхцөл байдлыг агаараас тандаж, хар утаатай цэгүүдийг зааж, тус газарт нь албаны хүмүүс хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Сонирхуулахад энэхүү агаараас хийх шалгалт өнөөдөр /2022.01.15/ хийхээр анх төлөвлөсөн байсан ч зарим шалтгааны улмаас маргааш өглөө болж хойшилжээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө