"Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өг" гэж Н.Уртнасан, Н.Тавинбэх нарт сануулжээ

"Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өг" гэж Н.Уртнасан, Н.Тавинбэх нарт сануулжээ

Өнгөрсөн долоо хоногийн /2022.01.12/ Засгийн газрын хуралдаанаар "Шахмад түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулсан. Уг ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахалж байгаа юм. 

Тиймээс ч тэд энэ чиглэл "идэвхтэй" ажиллаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарын агаарын бохирдлыг агаараас буюу онгоцоор тандахаа мэдэгдэж олон нийтийн анхаарлыг татсан. Харин энэ төлөвлөгөө нь иргэдийн шүүмжлэлд өртсөний дараа машинтай явж шалгалт хийсэн юм. Тэгвэл тэдний ингэж идэвхтэй ажиллах болсон нь учиртай аж.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утаа ихэссэн шалтгааныг яаралтай тогтоохыг сануулж, үр дүнтэй ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэж Н.Уртнасан, Н.Тавинбэх нарт сануулжээ. 

Тиймээс ч тэд сандралдаж, Засгийн газрын хурлын дараа гэр хорооллын айл өрхөөр явж, Тавантолгой түлш компани дээр очиж "Утаас ихэссэн шалтгааныг олж тогтоох долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Шахмал түлшийг гадаадын лаборатори руу явуулж шинжлүүлнэ. Онгоцоор агаараас тандаж их утаас гарч буй газруудыг шалгана" гэх мэтээр мэдэгдсэн байдаг.