Ж.Мөнхбат: МҮОНРТ-ийн удирдлага гишүүдийн өрөөгөөр орж хов зөөж явдгаа болиорой

Ж.Мөнхбат: МҮОНРТ-ийн удирдлага гишүүдийн өрөөгөөр орж хов зөөж явдгаа болиорой

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2022.01.18/-ийн хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн тухай хуулийн хэрэгжилт болон тус телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсож байна.

Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж байна. Үүнээсээ ичээч та нар. Хурлаа хийж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, гүйцэтгэх удирдлагатайгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдэж чадахгүй, төсвөө баталж чадахгүй болчихсон. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж янз бүрийн хов ярьж явахаа гүйцэтгэх зөвлөлийн дарга болиорой” хэмээн бухимдав.

Ингээд МҮОНРТ-ийн удирдах зөвлөл, Үндэсний зөвлөлийн ажил, тайланг шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нарын таван гишүүн ажиллахаар тогтов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ашиг сонирхлын зөрчилтэй хүн ажлын хэсэгт орж болох юм уу хэмээн М.Оюунчимэг гишүүний дургүйцлийг хүргэв.