ХОМ: БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жилийн 12 сая төгрөгийн орлоготой гэжээ

ХОМ: БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жилийн 12 сая төгрөгийн орлоготой гэжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилохоор МАН-ын удирдах зөвлөл дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Тэгвэл БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хөрөнгө орлогын танилцуулж байна. Түүний жилийн нийт орлого 12 сая 529 мянган бол гэр бүлийн орлого нь 10 сая 280 мянган төгрөг аж. Тэрбээр 450 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 50 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин, Chrysler, Dodjedurango, 100 сая төгрөгийн үнэ бүхий 400 М2 өмчилсөн газартай юм байна. Мөн 10 сая төгрөгийн хадгаламжтай бол 15 сая төгрөгийн зээлтэй хэмээн өнгөрсөн онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн "Монгол Тулгат Финанс" ХХК, "Монмарт трэйд" ХХК хувьцаа эзэмшдэг хэмээсэн байна. 

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө