LIVE: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

LIVE: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг, Монгол Улсаас Швецарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилох саналыг оруулж ирлээ" гэв.