Ё.Баатарбилэг: Элчин сайд нар хийж бүтээсэн зүйлгүй явсаар хугацаа нь дуусаад ирэх явдал их байдаг шүү

Ё.Баатарбилэг: Элчин сайд нар хийж бүтээсэн зүйлгүй явсаар хугацаа нь дуусаад ирэх явдал их байдаг шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосоос асуух асуулт байна. БНСУ-тай хоёр орны хооронд ярилцсан зээл, тусламж, хэлэлцээрүүд огт хэрэгждэггүй. Ихэнх нь мартагддаг. Хэрэв Элчин сайдаар томилогдвол энэ асуудлыг хэрхэн харж ажиллах вэ. Элчин сайд нар томилогдох болохоороо чуулганы хуралдаанаар орж томилогддог мөртлөө хийсэн ажлаа огт тайлагнадаггүй. Хийсэн хийгээгүй явсаар хугацаа нь дуусаад эгүүлэн татагддаг явдал их байдаг шүү. 

Э.Сарантогос: БНСУ жилдээ 4-5 сая төгрөг ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлдэг. Мөн 700 сая долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, агаарын бохирдол, нийтийн орон сууц, хөгжлийн хөтөлбөрийн зэрэг олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа. Энэ талаар анхаарч ажиллана гэж бодож байгаа.  




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө