Н.Учрал: БНСУ-д суух элчин сайдын яамны хоёр ажилтан л солонгос хэлтэй байна

Н.Учрал: БНСУ-д суух элчин сайдын яамны хоёр ажилтан л солонгос хэлтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. 

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Эрдэнэцогтын Сарантогосыг томилох саналыг танилцуулсан юм. 

Үүнтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “Солонгост олон Монгол иргэн ажиллаж, амьдардаг. Мөн тус улсад манай улсаас олон хүн очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Хилийн чанадаг байдаг Монголчууд асуудал гарвал элчин сайдын яамандаа л ханддаг. Солонгост байгаа манай элчин сайдын яаманд долоо, найман хүн ажилладаг юм байна лээ. Үүн дотор элчид сайд болон угтах ажилчин л солонгос хэлтэй. Тэгэхээр таныг очиход зөвлөх гэж байгаа гурван хүн гурвуулаа солонгос хэлгүй. Нэг хүнээр хөтлүүлээд л ажлаа хийдэг баг бүрэлдэхүүн тэнд ажиллаж байна. Солонгост зөвхөн англи хэлтэй биш солонгос хэлтэй хүн хэрэгтэй. Тэгж байж иргэдийнхээ ахуй амьдралд гарсан асуудлыг шийдвэрлэнэ. Элчин сайдын яам нь өөрөө солонгос хэлгүй, чадваргүй болчихсон. Харин ч одоо татагдаж буй Н.Эрдэнэтуяа сайд солонгос хэл, солонгос соёлыг бүрэн мэддэг иргэдийнхээ ахуй амьдралд орж ажилладаг хүн байна лээ. Шинээр томилогдож байгаа элчин сайдын солонгос хэлний түвшин ямар байна вэ. Тэнд англиар ярихгүй. Монголчууд өөрсдөө эрүүл мэндийн болон хуулийн зөвлөгөө авах гээд очихоор “орчуулагч гараад ир” гээд сууж байдаг. Тэнд чадваргүй баг бүрэлдэхүүн бий болчихсон байна даа. Үүнд харамсаад байна. Шинээр томилогдож байгаа сайдууд эгүүлэн татагдаж байгаа сайдуудаас сайн ажиллах ёстой” гэв. 

ҮЗЭХ:




Өнөөдөр гахай өдөр

33 минутын өмнө