П.Сэргэлэн нь “Алдарт уяач тул Кувейтэд элчин сайдаар ажиллаж чадна” гэсэн утгатай үгийг хэлэв

П.Сэргэлэн нь “Алдарт уяач тул Кувейтэд элчин сайдаар ажиллаж чадна” гэсэн утгатай үгийг хэлэв

Өнөөдөр /2022.01.18/-ийн УИХ-ын нэгдсэн чуулганаар БНСУ, Кувейт, Швецарын Холбооны Улсад суух элчин сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, БНСУ-д суух элчин сайдаар Э.Сарантогос, Кувейт улсад суух элчин сайдаар П.Сэргэлэн, Швецарт суух элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд “П.Сэргэлэн нь Монгол Улсын Алдарт уяач тул КувейтУлсын онцлог, нөхцөл байдлыг харж ажиллаж чадна. Учир нь тус улс нь шонхор шувууг дээлдэг” гэсэн утгатай үгийг хэлж байв. Учир нь П.Сэргэлэн нь Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Алдарт уяач цолтой нэгэн юм.