Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн аль эрт эзэндээ үнэнч боол гэдгээ харуулсан. Одоо боль

Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн аль эрт эзэндээ үнэнч боол гэдгээ харуулсан. Одоо боль

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.18) хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/ хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "УИХ-ын гишүүн Ш.Адьшааг хуулийнханд төмсөгдүүлсэн, хоёр үзүүртэй зүү шиг ажилладаг" хэмээн хатуухан шүүмжилжээ.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол тэнд ажиллах хүн олдохгүй болсон байна. Шүүхийн реформыг ярьж байхад Ш.Адьшаа гишүүн хамгийн их улдан эсэргүүцэж, эзэндээ үнэнч гэдгээ батлан нотлож, ард түмний бус нэг хүний боол гэдгээ харуулсан хүн. Гэтэл өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хорооны гишүүдийн асуудлыг ярьж байхад тэдэнд хамгийн их хайртай бусад нь хайргүй мэт зүйл ярьж, хуулийн байгууллагынханд долдойддог байдлаа одоо боль. Та дандаа хоёр үзүүртэй зүү шиг, албин, ашиг хонжоо хайгч байдаг. Барьцаалдагдсан хүн юм уу. Аль 1990 онд намайг оюутан байхад Гаалийн Адьшаа гэж сонсогддог байсан. Мөн намайг хүүхэд байхад л сонин хэвлэл дээр “төрөөс төрсөн тэрбумтан” гэж Адьшаа гишүүн гардаг байсан. Та бол төрөөс төрсөн анхны тэрбумтан хүн" хэмээжээ.