"Улаанбаатар хот, "Тавантолгой түлш" ХХК ч хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд байгаа буруу онолоо"

"Улаанбаатар хот, "Тавантолгой түлш" ХХК ч хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд байгаа буруу онолоо"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд "БОАЖ-ын сайд Н.Уртнасан Улаанбаатар хотын агаарын бохирдлын буруутан болоод огцорлоо гэж ойлгож байна. Түүнийг алдаа гаргасан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буруу оношиллоо. Улаанбаатарын утааны асуудал БОАЖ-ын сайдын бус Эрчим хүчний яам, Улаанбаатар хот, Тавантолгой түлш ХХК-ны асуудал шүү дээ. Яагаад тэдэнд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Ер нь харицлагын байгаа зөв онохгүй бол цаашид энэ утааны асуудал сайжрахгүй" гэлээ. 

Түүний асуултад Л.Оюун-Эрдэнэ "Цаашид жишиг болоосой гэдэг үүднээс сайдыг нь дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг нь хамт нь халсан. Тэд сайдаа дэмжиж ажиллах ёстой байсан. Улаанбаатар хот болон хянаж байх ёстой газруудын албан тушаалтнуудад ч хариуцлага тооцох болно. Харин та бүхэн утас зохиж, хамгаалахгүй байхыг хүсье. Бид нэг гараараа хариуцлага ярьж, нөгөө гараараа нэг нутаг ус гэдэг зүйл ярьж хамгаалдагаа болих хэрэгтэй" гэлээ.