УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сайдын босго их намхан болсон байна. Тиймээс энэ асуудлыг цаашид анхаарч ажиллаарай. Бүх зүйлд иргэний буруу байдаг боллоо. Б.Бат-Эрдэнийг би тийм ч мэдлэг боловсролтой нэгэн биш гэж харж байгаа. Ямартай ч иргэнээ дээдэлсэн, сэтгэл зүтгэлтэй сайд байхыг хүсэж байна. Хоосон ПиАр битгий хийгээд байгаарай. ТҮЦ-ийн эмэгтэйг улайтал шоудаж байсан шүү. Сайд болчихоод битгий ийм зүйл хийгээрэй" гэлээ.