Л.Оюун-Эрдэнэ: Сайжруулсан шахмал түлшний технологийн горимд алдаа гарсан

Л.Оюун-Эрдэнэ: Сайжруулсан шахмал түлшний технологийн горимд алдаа гарсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сайдын босго их намхан болсон байна. Тиймээс энэ асуудлыг цаашид анхаарч ажиллаарай. Бүх зүйлд иргэний буруу байдаг боллоо. Б.Бат-Эрдэнийг би тийм ч мэдлэг боловсролтой нэгэн биш гэж харж байгаа. Ямартай ч иргэнээ дээдэлсэн, сэтгэл зүтгэлтэй сайд байхыг хүсэж байна. Хоосон ПиАр битгий хийгээд байгаарай. ТҮЦ-ийн эмэгтэйг улайтал шоудаж байсан шүү. Сайд болчихоод битгий ийм зүйл хийгээрэй: 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг гишүүний хэлж буйтай санал нэг байдаг. Гэхдээ сүүлийн үед, Ерөнхий сайд байсан хүн огт Ерөнхий сайд байгаагүй юм шиг үг хэлэх нь ёс зүйд нийцэхгүй байх гэж бодож байгаа. Миний хувьд улс төрийн хувьд унтаж байгаа. Би өмнөх Ерөнхий сайдыг буруутгаж үзээгүй. Би хүнд цаг үед ажиллаж байна гэж гомдоллоогүй. Нэг ч өдөр ажиллаагүй сайдыг гоочлоод яах вэ дээ. Тийм учраас үүн дээр улс төржихдөө хэмжээ хязгаартай байсан нь дээр болов уу. Сайжруулсан түлшний технологийн горимд алдаа гарсан гэж үзсэн тул хариуцлага тооцоод явж байна. Ерөнхий сайд ихэнх асуудлууд руу гүн орж байгаа. Бүх зүйл рүү детальчилж орохыг хичээж байгаа.