ШИНЭ ТОМИЛГОО: МХЕГ, ШӨХТГ-ыг удалгүй нэгтгэж даргаар нь Б.Баасандоржийг томилно гэж ярьснаас гадна хоёр агентлагийн даргыг чөлөөлжээ

ШИНЭ ТОМИЛГОО: МХЕГ, ШӨХТГ-ыг удалгүй нэгтгэж даргаар нь Б.Баасандоржийг томилно гэж ярьснаас гадна хоёр агентлагийн даргыг чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын харъяа агентлагийн удирдлагуудыг халж, шинээр томилгоо хийгээгүй бөгөөд зөвхөн сэлгэн томилж байгаа гэдгийг ЗГХЭГ-аас онцоллоо. 

Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар; 

1. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилж байна. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилж байгаа аж. 

Удахгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ-ыг нэгтгэх бөгөөд даргаар нь Б.Баасандорж ажиллах юм байна. Чиг үүргийн хоёр том агентлагийг нэгтгэж буй нь төрийн хүнд суртлыг багасгах зорилготой гэв. 

2. Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг томилно. 

3. Байгаль орчин аялал, жуулчлалын яамны дэд сайдаар Г.Түвдэндорж, 

4. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулга, 

5. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Ж.Ганбатыг,

6. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны газрын дарга П.Сайнзоригийг тус, тус томилжээ. 

Харин доорх агентлагийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна.

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газрын дарга Б.Цэцэгсайхан. Засгийн газраас эмийн нөөцийг бүрдүүлэх бодлогын ажлыг хангалттай хийсэн байхад гүйцэтгэх ажлыг сул явуулсан гэх шалтгаанаар. 

2. Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлжээ.. Малын шүлхий өвчний вакциныг татан авах ажлыг хийгээгүй.