ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээллийг түрүүлж авахыг хүссэн нь олны дургүйцлийг хүргээд байна

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын мэдээллийг түрүүлж авахыг хүссэн нь олны дургүйцлийг хүргээд байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаригт (2022.01.20) ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан.

Энэ үеэр И.К.Азизов "Ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой" гэж хэлсэн юм. 

Түүний ингэж хэлсэн нь олны анхаарлыг татаж улмаар шүүмжлэлд ороод байна. Учир нь манай улс тусгаар тогтносон, парламентын засаглалтай, Үндсэн хуультай улс. Гэтэл парламентын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг мэдээллийг авахыг хүссэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Манай улсын улс төр, эдийн засгийн томоохон төслүүдэд ОХУ-аас нөлөөлж, ихэвчлэн зогсоож ирсэн түүх бий. Мөн зарим үйл ажиллагаанд оролцож түрэмгий аашилдаг гэх мэдээлэл ч байдаг. 

Харин энэ удаа зөвхөн хаврын чуулганы өмнө зарлагдаж олон нийтэд хүрдэг хуулийн төслийн жагсаалтыг авахыг хүссэн нь олны дургүйцлийг хүргэжээ.