АН-ын Дотоод сонгуулийн хороо 14.00 цагт хуралдах тов зарлажээ

АН-ын Дотоод сонгуулийн хороо 14.00 цагт хуралдах тов зарлажээ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны хурал өнөөдөр /2022.01.24/ 14.00 цагт хуралдахаар тов зарлажээ.

Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн тогтоолтой холбоотойгоор дотоод сонгууль, Их хурлыг дахин зохион байгуулж Ардчилсан намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. 

Тодруулбал, Улсын Дээд шүүхээс О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон сонгуулийг хүчингүйд тооцсон. Тиймээс дахин сонгууль зохион байгуулж шинэ даргыг сонгохоос өөр гарцгүй болсон гэж Дотоод сонгуулийн хорооноос үзсэн байна. Уг сонгуульд Ардчилсан намын гишүүд оролцох нь нээлттэй бөгөөд О.Цогтгэрэл, Б.Тулгат нар өрсөлдөж болно гэж буй. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө