САЙН МЭДЭЭ: "Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд технологийн ажил эхэлж буй"-г маргааш зарлах ажээ

САЙН МЭДЭЭ: "Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд технологийн ажил эхэлж буй"-г маргааш зарлах ажээ

Оюутолгой төслийн гүйцэтгэгч "Рио Тинто"-ийн Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлаас захидал ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Захидалд "Дубайн гэрээг цуцлаж, Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбумын өрийг бүрэн тэглэхээр болсон" тухай бичсэн байдаг. 

Тодруулбал, 

  • Нэгдүгээрт, "Оюутолгой"-н төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд байх 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
  • Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.
  • Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.
  • Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
  • Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн" гэлээ.

Хэлэлцээр үргэлжилж буй бөгөөд Оюутолгой төслийн технологийн ажилтай холбоотой бичиг баримтын гэрээнд гарын үсэг зурах үйл явц маргааш болох аж Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Үндсэн төсөл болон хэлцэл тасралтгүй явж буй бөгөөд хэн ч эргэж ухрах боломжгүйгээр хоёр талын хийх технологийн ажил эхэлж буйг зарлана" гэлээ.  Өнөөдөр Рио Тинтогийн Удирдах зөвлөл хуралдаж энэ асуудлаар шийдвэр гаргах аж.