Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийг мэдэгдэнэ

Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийг мэдэгдэнэ

"Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталлаа.

Тодруулбал, Туркойз Хилл Ресурс компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсын Засгийн газартай шинэ түншлэл байгуулж, дэлхийн жишигт нийцсэн Оюу Толгойн уурхайн санхүүжилтийн иж бүрэн зохицуулалтыг хийхийг зарлалаа. Иймд тус компани ойрын өдрүүдэд олборлолтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шийдвэрийн дагуу далд уурхай нь 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ гэж тооцоолж байна.