Л.Оюун-Эрдэнэ: 26 сар хойшилсон Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэлж байна

Л.Оюун-Эрдэнэ: 26 сар хойшилсон Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхэлж байна

Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч талын эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.
 
Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна.
 
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байгаагаа хөрөнгө оруулагчдад илэрхийлье.
 

 ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө