БШУЯ-ны дэргэдэх Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томилжээ

БШУЯ-ны дэргэдэх Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ хуралдаанаар 32 асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сурагчдын амралтыг 14 хоногоор сунгах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

ЭМЯ, ХӨСҮТ болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс омикрон хувилбарын халдварын нөхцөл, байдлаас шалтгаалан сурагчдын амралтыг сунгах шаардлагатай гэсэн саналыг гаргасан билээ.  Мөн өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийж байгаа аж. Тодруулбал, дөнгөж сая БШУЯ-ны дэргэдэх Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо. Түүний хувьд тус яамны Бага, дунд боловсролын газрын даргаар ажиллаж байсан юм.