Оюутолгой төслийг Монголоос цахилгаанаар хангах гэрээнд гарын үсэг зурна

Оюутолгой төслийг Монголоос цахилгаанаар хангах гэрээнд гарын үсэг зурна

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өчигдөр /2022.01.25/ албан ёсоор эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Оюутолгой төслийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаанаар хангах гэрээг үзэглэх гэрээ үзэглэх ёслол Шанг рилла зочид буудалд болно. 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгойн уурхайн цахилгааныг Монголоос биш БНХАУ-аас өндөр төлбөр төлж авдаг. Харин уг гэрээг үзэглэснээр цахилгааныг Монголоос авах нөхцөл бүрдэж байгаа юм. 

Оюутолгойн гэрээг сайжруулах саналыг манай талаас тавьж Рио Тинто хүлээж авсан. Энэ саналууд дунд Монголоос цахилгаан, эрчим хүчийг авах тухай багтсан байсан юм. Оюутолгойг цахилгаанаар доголдолгүй хангахын тулд Тавантолгой цахилгаан станцыг барих шаардлага бий бөгөөд уг ажлыг хийж эхлээд байгаа билээ.