С.Амарсайхан: Хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьснаар хараат болчихгүй

С.Амарсайхан: Хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьснаар хараат болчихгүй

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл өгнө. 

Хамгийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ОХУ-аас БНХАУ-руу тавигдаж буй хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан талаар Засгийн газарт танилцуулсан талаар мэдээлж байна. Тэрбээр "Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн.

Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө" гэв. 

ҮЗЭХ: