Л.Оюун-Эрдэнэ “20 төсөлд ажлын даалгавар өгч, сайд нартай хариуцлага ярина” гэж мэдэгджээ

Л.Оюун-Эрдэнэ “20 төсөлд ажлын даалгавар өгч, сайд нартай хариуцлага ярина” гэж мэдэгджээ

Засгийн газрын өнөөдөр /2022.01.26/-ийн хурлаас гарсан зарим шийдвэрүүдийг сая Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар танилцуулсан.

Тэгвэл өнөөдөр /2021.01.26/-ийн хурлаар Ерөнхий сайдын ажлын даалгаврын хүрээнд Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн баригдах “Үйлдвэрүүдийн ус хангамж”-ын талаар холбогдох сайд нар танилцуулсан байна. Энэхүү бүтээн байгуулалт энэ оны хавар эхлэх талаар ярилцсан аж.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ерөнхий сайдын өгсөн үүрэг ажлын даалгавраар эхэлж байгаа ажлуудаа танилцуулж. Тэрээр, “шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.5-д тусгагдсан Багахангайн 300 МВтын цахилгаан станцыг барьж Улаанбаатар хотод шинэ эко, ногоон бүтээн байгуулалтын төслүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах  төсөл бэлэн болсон” гэж мэдэгджээ.

Иймд энэхүү төслийг Улаанбааатар хоттой хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхийг Засгийн газраас зөвшөөрчээ.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 төсөл дээр ажлын даалгавар өгч. Үүний хэрэгжилтийг тогтмол шахаж, ажлын даалгаврын биелэлтээр сайд нараа дүгнэнэ.  Улмаар ирэх гуравдугаар сар хүртэл төсөл эхэлсэн байх ёстой” гэсэн үүргийг өгч, энэ үеэр сайд нартай хариуцлага ярина гэж мэдэгдсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.