“Хүннү Эйр” компани Бээжингийн өвлийн олимпод оролцох тамирчдыг БНХАУ-д үнэ, төлбөргүй хүргэжээ

“Хүннү Эйр” компани Бээжингийн өвлийн олимпод оролцох тамирчдыг БНХАУ-д үнэ, төлбөргүй хүргэжээ

Бээжингийн өвлийн олимпод оролцох манай баг тамирчид өчигдөр/2022.01.31/ БНХАУ-ыг зорьсон билээ. Тэгвэл МАК-ийн “Хүннү Эйр” компани тамирчдыг ашгийн бус нислэгээр хүргэжээ. Өөрөөр хэлбэл, тамирчдыг хүргэхэд улсаас ямар нэгэн төлбөр аваагүй гэсэн үг юм.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа “Тамирчдынх нь явах зардал төрөөс шийдэгдээгүй дээ л тэр. Аан үзэгчээр явж буй төрийнхний ба дагалдагсдын зардал төсвөөс бөгөөд тэдэнд МИАТ үйлчлэнэ. “Үзэгчдэд” Монголоо дэмжиж байгаа ПР үзүүлбэртэй болгосон Хүннү-д баярлалаа. Үзэгчиддээ амжилт хүсье. Олимпоос алт аваад ирээрэй” гэжээ.