ВИДЕО/ФОТО: С.Одонтуяа “гишүүний өрөө”-нд зочиллоо

ВИДЕО/ФОТО: С.Одонтуяа “гишүүний өрөө”-нд зочиллоо

www.isee.mn мэдээллийн сайтаас "Гишүүний өрөөнд" цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Манай нэвтрүүлгийн “Сар шинийн баярт зориулсан дугаар”-т Баянгол дүүргийг төлөөлж, парламентад ажиллаж байгаа, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Иймд бид иргэдийг төлөөлж парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд ямар өрөөнд сууж, төрийн үйл хэргийг явуулж байгааг харуулахыг зорьж байгаа юм.