С.Эрдэнэ, Д.Ганбат нар “АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах” гэсэн хүсэлтээс УДШ татгалзжээ

С.Эрдэнэ, Д.Ганбат нар “АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах” гэсэн хүсэлтээс УДШ татгалзжээ

АН-ын үндсэн дүрэмд “УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга ажлаа өгнө” гэж заасан байдаг аж. Гэтэл 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгч гээд бүх шатны сонгуульд АН-ыг удирдаж ороод ялагдал хүлээсэн С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл тус намын “албан ёсны дарга” гэж өөрийгөө цоллож, тус намыг төлөөлөх болсон нь “АН-ын нэр хүнд навс унахад нөлөөлсөн” гэж олон иргэд үздэг.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаас нь Д.Ганбатыг огцруулахаар Х.Баттулга гишүүд гэх Ц.Туваан, Н.Ганибал нар хөдөлж эхэлсэн тул тэрээр С.Эрдэнэтэй хамтарч улс төр хийх болсон. Улмаар түүнийг С.Эрдэнэ АН-ын тэргүүн дэд дарга гэх албан тушаалд томилсон талаараа мэдээлсэн.

Тэгвэл С.Эрдэнэ, Д.Ганбат нар “АН-ын дүрэм өөрчлөлт оруулах” хүсэлтийг Улсын Дээд шүүх /УДШ/-д гаргасан ч, бүртгэхээс шүүх татгалзсан байна.

Тодруулбал, Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна. Гэтэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын  үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй” гэж Улсын дээд шүүхийн нийт шүүгчид үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.