Ч.Отгочулуу: Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон

Ч.Отгочулуу: Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон

Ардчилсан намаас ээлжит 4/11 уулзалтыг хийлээ.

Энэ үеэр тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Хөгжлийн банк нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа.

Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд байх юм. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй.

Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон. Бохир хэрүүлдээ АН-ыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлагыг бид хүргүүлнэ.

Цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв? Уг хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломж бий. Хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгагдаж байна.

Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байгаа юм. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг. Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм" гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: