Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нарын УИХ-ын гишүүд маргааш Богд ууланд ажиллаж "газар олголттой" танилцана

Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нарын УИХ-ын гишүүд маргааш Богд ууланд ажиллаж "газар олголттой" танилцана

Маргааш /2022.02.11/ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд Богд ууланд ажиллах аж. Тэд дархан цаазат ууланд олгосон газар олголттой танилцаж шалгалтын дүгнэлтийг гарган УИХ-д танилцуулах юм байна. 

Богд уулын аманд хууль бусаар газар олгосон асуудлыг Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн АТГ-аас ч энэ асуудлыг шалгаж буй юм. Харин УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт дээрх гишүүд багтаж маргааш ийнхүү газар дээр нь ажиллах юм байна. Үүний дараа дүгнэлтийг танилцуулж, хууль бус газар олголтын зөвшөөрлийг цуцлах ажлыг дэс дараатай хийх аж.