МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан А.Сүхбаттай уулзахаас татгалзжээ

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан А.Сүхбаттай уулзахаас татгалзжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орж тэднийг зээлээ төлөхийг шаардаж буй. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. 

Түүний мэдэгдлийн сургаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбат ЕНБД Д.Амарбаясгалантай уулзахаар өчигдөр /2022.02.11/ Тусгаар тогтнолын ордонд очсон ч тэрээр хүлээж аваагүй гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдэнд уулзахаар зогсож байх үед Зариг.мн сайт шууд дамжуулалтаар Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан. Учир түүний хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” компани Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.